2011 ОНЫ #1 БОЛОВСРОЛЫН БЛОГ

“АМЖИЛТЫН ТАРНИ” - Д НЭМЭРЛЭХ БЯЦХАН ШИВШЛЭГ

Gunduugiin BuyantogtokhАжиглаад байхад, өнөөгийн хүн төрөлхтөн, ялангуяа, монгол түмэн маань сэтгэлийн амар амгаланг цаг наргүй эрж хайж байна.

Зарим нь мансуурах согтуурахаас, зарим нь наадах цэнгэхээс гээд хавь ойрд буй бүхнээс түүнийг хайж байгаа ч нэг л олж чадахгүй будлиад байх шиг санагдана. Чухамдаа бол, ийм байдлаар хайгаад хайгаад жинхэнэ амгаланг олохгүй байх гэж айж байна.

Учир нь, Аугаа их Бурхан багшаас эхлээд, алтан дэлхийд мэндэлсэн тэнгэрлэг дээдэс, суу билиг төгөлдөр их мэргэд цөм амгалан жаргалан, амжилт ялалт бүхэн зөвхөн “Би” – г нээн таньж, зөв залахад буйг номлосон байдаг.

Хэдий тийм боловч, тэдний сургаал айлдлыг ухааран дагаж, “Би” – г онох нь битгий хэл, тэр талаар бодоо ч үгүй, бодлоо ч түүн шиг бэрх юм энэ орчлонд үгүй гэж итгэдэг хүн аль ч үед дийлэнх болж, цөхрөн гутарсаар ирсэн бололтой.

Нөгөө талаар, дээдийн ном дээгүүрдээд, эглийн ном доогуурдаад, судлах гэгээрэхэд төдийлөн наалдацтай бус болж зохисгүйдэх тал ч байдаг аж.

Харин өнөөдөр азын тэнгэр ивээж, одоогийн бидэнд яг таарах нэгэн гайхамшигт ном мэндэлж буй нь энэхүү “Амжилтын тарни” юм. Үүнээс сайхан, үүн шиг гайхамшигтай ном одоо болон ойрын ирээдүйд тийм ч олон таарахгүй л болов уу гээд яриад байвал их юм байна.

Гэвч, “Олон үгэнд олзгүй, цөөн үгэнд гарзгүй” гэдэгчлэн ийм тийм гэж энд олныг нуршихаас зайлсхийж, нэг л юмыг онцлон хэлэхэд, энэ бол урьд өмнө бидний төсөөлөөд сурчихсан ном зохиол гэдэг шиг юм огт биш, энэ бол өөрийн чанарыг өөрөө онож гэгээрэхүйн увдис. Гагцхүү олж унших чухал. Олж уншаад, тарни бүрийг сайтар урьж, төгс гэгээрэхийн өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье.

Баатад – сартуул Гүндүүгийн Буянтогтох

2013 оны 04 дүгээр сарын 03

1

 

“АМЖИЛТЫН ТАРНИЙГ” ЦААСНАА БУУЛГАСНЫ УЧИР

OchkhuuЭэжийн дотно үнэр, зөөлөн тэврэлт, цагаан сүүнийх нь амт, намуухан дууг нь хамгаас сайн таньдаг болно.

Өндөрт өргөж хамгийн их баясгадаг хүчтэй аавынх нь сайхан царай, баргил хоолой, ах, эгч нарын цовоо цолгиун инээд, өвөр дээрээ тонгочуулдаг өвөө, эмээ, дуртай тоглоом, дулаахан гэр орноо таньж эхэлдэг. Өр нэхэхгүй их хайранд бөмбөрсөөр хорвоо ертөнцтэй бага багаар танилцах аянд гарна..

Өөртэйгээ адилхан бяцхан жаалтай танилцана. Тоглоомоо булаацалдах анхны ширүүн дайн болж, анхны “дайсан”-тайгаа танилцана. Найз хэрхэн дайсан болж болохыг тэрүүхэндээ мэдэж авна.

Өсч том болохын хэрээр таньж мэддэг зүйл нь нэмэгдэж, үзэж, туулж, уншсаныхаа хэмжээгээр хорвоотой танилцана. Өдөр тутам болж өнгөрч буй үй олон үйл явдал, толгой тархи руу зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй цутган орж ирж буй болсон болоогүй мэдээ, мэдээлэл, уулзан учирч буй олон хүмүүсийн давалгаанд өнөөгийн бид төөрөх дөхөж байна.

Хамгийн эмгэнэлтэй юм нь юу вэ гэвэл, орчин тойрноо, бас бусад хүмүүсийг таньж мэдээд байгаа атлаа өөрийгөө танихгүй явдаг хүмүүс олон болсон явдал юм.  

Таны дотор хэн гээч хүн сууж байна вэ? Тэр хүн юу бодож, юуг хүсдэг юм бол? Тэр хүн танаас юугаараа өөр юм бэ? Таны хийж бүтээж чадахгүй, хүчрэхгүй байгаа зүйлийг та ердөө л тэр дотор хүнтэйгээ зөвлөөд, нийлээд хамтдаа хийчихвэл бүтэхгүй, чадахгүй юмгүй болчих юм биш үү? Амжилт гэдэг чинь алс хол биш ердөө л алган дотор чинь тэсч ядаад, “мандан бадрах” цагаа хүлээгээд байж байдаг юм биш үү?

Нэгэн цагт, нэг ангид, нэг багшаар ном эрдэм заалгаж явсан, одоо Америк оронд аж төрөн, Амжилтын тарни шившин яваа Ука минь анхлан санал тавьснаар бид хоёр өөрийгөө танихгүй, алганд нь аз, амжилт нуугдаад байгаагаа анзаарахгүй яваа хүмүүст зориулан “Амжилтын тарни”-ийг цааснаа буулгаж, уншигч танд ойртуулж өгч байгаа маань энэ билээ.

Танд амжилт хүсье!

Танд амжилт хүссэн Тогтохын Очхүү

Канад улс, Ванкувер хот 2014 оны 1-р сарын 7

1

 

lambaa"Таны "Амжилтын тарни"-ийг уншлаа. Таалагдлаа. Хүн бүр ширээний ном болгоход илүүдэхгүй юм байна.

Оновчтой энгийн хэллэгээр бичсэн учраас хэн ч аваад унших, өөртөө дүгнэлт хийх боломжтой болсонд энэ номын ач холбогдол оршиж байна." 

Самбуугийн Ламбаа

УИХ-ын даргын зөвлөх
/1996, 2004, 2008 онд УИХ-ын гишvvнээр сонгогдож, 2008-2012 онд эрvvл мэндийн сайдаар ажиллаж байсан,эдийн засагч/

1

 

Enkhbayar“Номыг тань хэрэг болгон уншсан. Маш сайн ном. Ийм залуугаараа ингэж их амьдрал үзсэн юм уу гэлтэй.

Дэлхийн хэмжээнд уншиж ном судар ч ашиглаа биз гэж бодсон. Залуу хvн гэхэд туулаад гарсан юм шиг мундаг мэдрэмжтэй бичсэн байналээ.”

Ломбын Эрхэмбаяр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зөвлөх

1

 

Sharaa“Ах нь "Амжилтын тарни"  номоо уншиж дууслаа.   Миний амьдрал нэг л өөр болсон юм шиг. Би гайхамшигт оюун санааны бүтээлтэй уншиж танилцсаны аз , ач тус юм даа.   Би яг энэ төрлийн номыг бичсэн эрхмүүдийн хэд хэдэн номыг уншиж байхдаа    гайхамшигийг  тухайн үед нь мэдэрсэнгүй.  

Амьдралд минь гарсан өөрчлөлтөө тодорхой хугацааны дараа дэлгэрэнгүй бичнэ. Надтай олон хүн уншсан номынхоо тухай болон ямар ном уншиж байна вэ? гэж асуудаг. Би "Амжилтын тарни" гэдэг ном уншаарай гэж танил хүмүүсдээ зөвлөнө. 

"Амжилтын тарни" ном энгийн үгээр бичигдсэн  хэн ч уншаад ойлгож мэдрэх тансаг үгсийн сангаар бүрдсэн, надад энэ зүйл дутагдаж байна даа гэсэн сэтгэгдэл төрөх учраас бусдаас онцгой юм шүү дээ. Чадалтай хүн чөтгөр зарж, аргатай хүн арслан унана.  Уйгагүй хүн уул нүхлэнэ. Мянга сонсохоор нэг үз. За ингээд сэтгэгдэлээ дуусгах нь зөв шүү ★★★★★ Миний ширээний ном.”

Дүгэрээгийн Шараа

Өмнөговь аймаг, Даланзадгад сум 

1

 

Bolat"Амжилтын тарни" номыг уншсан надад маш их таалагдсан. Уншсан хүн болгонд таалагдсан байх гэдэгт итгэж байна.

★★★★★ Би өөрийнхөө ширээний ном болгосон. Уншиж амжаагүй хүмүүст хандаж хэлэхэд заавал уншаарай та амьдралыг өөр нүдээр харах болно гэж хэлмээр байна. Танд амжилт хүсьеэ."  

А. Болат

1

Narantuyaa“Амжилтын тарни номыг авч ширээнийхээ ном болгосон. ★★★★★

Маш их хүчтэй нөлөөлж байгаа. Амжилтын тарнийг байнга ажил амьдралдаа хэрэгжүүлж байхыг хичээж байна. Таны цахим хуудасны гишүүн болсондоо маш их баяртай байна. Цаашид тантай байнга холбоотой байх болно. ”

Пунцаг овогтой Нарантуяа

Director of Freight Track Mongolia LLC (international freight forwarder)

1

 

Z. Narantuya“Амжилтын тарни номыг уншлаа. Үнэхээр үгээр хэлэхийн аргагүй маш сайхан ном байлаа. Би өнөөдрийг хүртэл хүнээс дандаа сөрөг талыг хардаг байсан бол энэ номыг уншсанаар хүний давуу талыг харж, хүнийг урамшуулж, өдөр болгон амжилтын тарнийг өөртөө хэлж, ажил үйлс минь үргэлж бүтэмжтэй байгаадаа туйлын их баяртай сэтгэл хангалуун байна .

Энэ номыг уншихын тулд маш их чармайлт гаргаж, очсон дэлгүүр болгонд байхгүй байсан боловч заавал энэ номыг уншихыг хүсч байсан ч би 5 хоногийн дараа энэ номыг хорооллын мир номын дэлгүүрээс авсан. Хүсэл эрмэлзэл байгаа цагт таны хүсч буй хүсэл төрөөдөл биелнэ гэдгийг та бүхэнд хэлмээр байна.

Энэ номыг 1 биш 2-5 удаа уншсан ч урьд нь анзаараагүй зүйлээ дахин харах болно. Та хэрвээ өөрийгөө хөгжүүлэхийг хүсвэл юуны түрүүнд энэ номыг уншиж танилцаарай. Ийм сайхан ном гаргасан Ука Төмөртөө баярлалаа.

Энэ номыг уншаад хамгийн гол нь та өдөр болгон хэрэгжүүлээрэй . Энэ бол миний ширээний ном ★★★★★ Та өөртөө амжилтын дэвтэр гаргаж амжилтаа тэмдэглээрэй. Та үнэхээр өөрчлөгдөх болно. Та бүхэнд амжилт хүсье Баярлалаа.”

Зинаамядарын Нарантуяа

Нийгмийн даатгалд мэргэжилтэн

1

 

Moogii“Баярлалаа дайчин эмэгтэй.

Танд 5 од тавихыг хүсч байнаа. ★★★★★

Цаашдын тань ажилд амжилт хүсье. Их гайхамшигтай ном гаргасанд баяр хүргэе!”

Мөөгий

1

Shurentsetseg“Амжилтын тарни” ном миний ширээний ном болсоор удаж байна. Энэ номын ачаар би бодлоо хянаж сурснаар амьдралд маань гайхалтай өөрчлөлт гарсаар л байна.

Энэ номыг уншсанаар би өөрөө өөрийгөө олсон гэж хэлж болно.

Би 25 настай. Барилгын инженер мэргэжилтэй, хүссэн LLC –дээ хүссэн чиглэлээрээ ажилладаг гээд ажил хичээл, өөртөө итгэлтэй байдал гээд бүх юм маань гайхалтай сайхан л байна.

Д. Шүрэнцэцэг

1

 

"Манай нөхөр ном авч өгөхөөр нээх тоодоггүй байхгүй юу. Чиний номыг уншаад гоё ном байна ш дээ гэж байна лээ. Үнэхээр энгийн ойлгомжтой бичсэн байна лээ. Уншсандаа баяртай байгаа."

Болормаа, Дархан хот
 

"Ука эгчээ... Та бол миний амьдаралын гэрэл гэгээ. Та миний амьдралыг болон өөрийгөө харах өнцгийг өөрчилж, үргэлж сайн сайхан энергиэр цэнэглэж байдагт маш их баярлаж явдаг шүү дүү нь.

Таны "Амжилтын Тарни" ном миний хамгийн хайртай номны нэг. 

Би 1000-ын нэг болохыг хүсч, хичээж байгаа... Таньдаа Хайртай шүү..."  

Пагамдулам

 

"Амжилтын тарни" ном бол үнэхээр гайхалтай, үр өгөөжтэй, сонирхолтой НОМ болж чадсан. Хамгийн гол нь орчуулгын биш, Монгол бүсгүй хүний оюун ухаан, амьдрлын туршлагаар бичигдсэн нь  энэ төрлийн бусад номнуудаас өөр онцлог болсон.

Алс хол хүний нутагт   амьдарч байж, өөрийгөө ялж, өөрөө олж мэдсэн энэ мэдлэг,туршлагаа ном болгож, Монгол хүмүүсийнхээ мэдлэг оюуны төлөө зориулж байгаа нь ГАЙХАМШИГТАЙ.

Миний хувьд энэ номыг 5-р сарын 3-нд Интерном дэлгүүрээс авснаасаа хойш байнга үзэж харж, өөрийгөө өдөөж, сайн сайхан амьдрлын төлөө зөвхөн урагшаагаа явдаг даа.

Өөрийн дотны хүмүүсийнхээ төрсөн өдрөөр "Амжилтын тарни" номыг бэлэглэдэг болоод байгаа. Одоогоор 8 хүнд энэ гайхамшигтай номыг бэлэглээд байна.

Өнгөрсөн сард Интерном дэлгүүр орж номоо авах гэтэл борлогдоод дуусчихсан байсан. Тэгэхээр нь Улсын их дэлгүүрийн номын дэлгүүрээс авч, насны ой нь болж байгаа нэг найздаа бэлэглэсэн.

Энэ ном гайхамшигтай болох нэгэн жишээг бичмээр санагдлаа. Өнгөрсөн 6-р сард би  ахдаа "Амжилтын тарни" номыг бэлэглэсэн юм. Гэтэл ном уншаад байдаггүй, надтай муудалцаад олон жил болж байгаа, хахир хатуу, өөрийнхөөрөө зүтгээд байдаг бэр эгч маань "Амжилтын тарни" номыг амтархан уншсан байсан даа.

Тэгээд бид 2 энэхүү гайхалтай номын тухай  ярилцаж, нэг нэгнийхээ алдааг хэлж, ярьж эвлэрсэн дээ. Үүнийг харсан ах маань миний хамгийн хайртай 2 хүн эвлэрсэнд би хязгааргүй баяртай байна гэж хэлж билээ.

Баярлалаа Ука Төмөрөө. Чамд уран бүтээлийн дээдийн дээд амжилт хүсье." 

Ч. Ерөөлтүвшин

 

"Сайн байна уу? Номыг уншаад анхны сэтгэгдэл өндөр байна. Цаашид залуучууд их уншиж, ширээний байнгын ном болгох хэрэгтэй юм шиг байна. Хүс, хий, хүр гэдэг богино уриаг бүх юмны өмнө хэлэх уриа болгож эхэллээ. ★★★★ - нэгээс илүү унших ном."

Даржаагийн Оюунсүрэн

 

"Амжилтын тарни номыг тань яг одоо уншаад сууж байна. Их таалагдаж байгаа. 2 өдрийн өмнөөс эхлэн хэрэгжүүлж байна.

Миний бие нь хамгийн анх Луиза Хейгийн "Дотоод ариуслын мөн чанар" номноос энэ тухай олж мэдэж, мөн “Нууц” гэдэг киноноос болон номноос нь ойлгож мэдэж нэг хэсэг хэрэгжүүлж байсан боловч тууштай байж чадалгүй орхисон байсан.

Харин одоо өөрийн чинь энэ номыг уншин яг одооноос хэрэгжүүлж эхэлж байна. Миний амжилтын тарни уржигдар буюу энэ шинэ 7 хоногоос эхэлж байна. Баярлалаа!"

Л. Мөнхтуяа

 

“Би 30 настай, нөхөр, 2 хүүгийн хамт амьдардаг. Геологич хийдэг. Та миний амьдралыг үзэх үзэл, нүдийг минь нээж өгсөн хүн. Танд маш их талархаж байна. Thanks a million million million ....

Амжилтын тарни ном миний ширээний ном. ★★★★★
Хүн болгон мэддэг, хэрэгжүүлэх нь ганц гэж үнэн байх.

Гэхдээ манай Монгол залуучууд өөдрөг, идэвхитэй, их дажгүй шүү гэж миний хувьд дүгнэдэг. Тантай сэтгэгдлээ сайхан хуваалцмаар байдаг юм.”

Батсайханы Навчаа

 

"Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш” гэдэг дээ. Хүн болгон, ялангуяа өсвөр насны залуучууд маань заавал уншаарай. Яг л хүсч, хийж, амжилтад хүрэх болно.”

Nara
Танд амжилт хүсье!

 

“Таны ном надад маш их таалагдсан. Миний ширээний номнуудын нэг гэж хэлж болно. ★★★★★

Энэхүү номын давуу тал нь энгийн, ойлгомжтой, амьдралд ойрхон, хүнд хэрэгтэй сайхан ном болжээ.

Нээрээ тийм шүү дээ, үүнийг би мэддэг мөртлөө яагаад хэрэгжүүлдэггүй байсан юм болоо, мөн мэддэг ч яахаа мэдэхгүй байсан төөрөгдөлүүдийг минь яг оновчтой тайлбарласан байсан.

Хүний сэтгэлд хургаж байсан төөрөгдөл, зовинол, урам хугаралтуудыг таны ном, зөвлөгөө эдгээж байна гэдэг гайхамшигтай бөгөөд дотны анд биш гэж үү. Таны дараагийн номыг хүлээж байна. Амжилт хүсье.”

Энхзул.З

 

“Өөрийгөө нэг л болохгүй байна даа гэдгээ мэдэрсэн мөртлөө яг яахаа мэдэхгүй байсан үед энэ номтой уулзсан даа. Энэ ном надад "бүү хойш нь тавь, яг одоо эхэл" гэж хэлж өгсөн нь надад их өөрчлөлт авч ирж байна.

"Нэг нартай өдөр"-ийг хүлээдэг хүн олон байдаг болов уу гэж бодож байгаа учраас, бас өөр олон зүйлийг хэлж өгч чадах учраас энэ номыг олон хүн уншаасай гэж хүсч байна. 

Монгол хүний сэтгэхүйгээр бичигдэж Монгол хүндээ хүрч байгаа болохоор амьдралд үнэхээр ойр санагдсан.

"Амжилтын тарни" ном өөрөө "ХҮС, ХИЙ, ХҮР" гэсэн "сэрүүлэг" гэж бодож байна.

"Энгийн мөртлөө эгэлгүй" ном.
Тийм ээ, "Амжилтын тарна" - миний ширээний ном :).” ★★★★★

Б.Батхишиг

 

“Би таны номыг уншлаа. Их гоё юмаа. Хэрэгжүүлэхэд их хичээл, зүтгэл гарч байна. Тэгэх ч ёстой байх. Олон хүмүүс уншаасай л гэж хүсч байна. Үнэхээр их талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Танд аз жаргал хүсье.”

Jen

 

“Таны "Амжилтын тарни" номыг  уншиж байна. Таалагдлаа. Хүн бүр, ялангуяа манай Монгол улсын залуу үеийнхэн ширээний номоо болгоосой гэж хүсч байгаагаа тэмдэглэе.

Мөн "Хүс, хий, хүр" гэсэн энэ урианд ч бас тэд маань илүү анхаарлаа хандуулан ажил, амьдралдаа зорилго, зорилт тавин хэрэгжүүлж, үр бүтээлтэй, өөр өөрсдөдөө итгэл, сэтгэл дүүрэн ажиллаж, хөдөлмөрлөж, энэ нийгэмд, хүнд хэрэгтэй, идэвхитэй гишүүн, иргэн нь байгаасай гэдгийг өөрөөр тэнь жишээлэн улам их мэдэрч байна.”

Ц. Насаа
Төрийн байгууллагад Эрх зүйч мэргэжилтэй

 

“Амжилтын тарни ном үнэхээр миний ширээний ном болсон. Энэ номноос ухаарлыг бас итгэлийг урам зоригийг авсан. Хүн болгон энэ номыг уншаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Танд улам их амжилтыг хүсье!”

Н. Наран


“Таны "Амжилтын тарни" номыг уншсанаар миний хувьд мэлмий  нээгдэх шиг болсонд  маш их баярлаж, ширээний ном болгон амьдралдаа  том зорилго тавьсан байгаа. Хэрэгжсэний дараа бүх зүйлээ тодорхой болгон илгээнээ.

"Амжилтын тарни" номыг олон хүн уншаасай, хэрэгжүүлж амжилтанд хүрээсэй гэж хэлмээр байна.”
 

Б.Сурахбаяр

 

Би чиний илгээсэн имэйлүүдийг хавтаслан хадгалж байгаа. Их зөв бодолтой, сайхан хүн байна гэж хүндэлж явдаг шүү. Цаашдын ажил амьдралд чинь эрүүл энх, аз жаргал хүсье.

Туулайхүүгийн Хажидсүрэн
Нягтлан бодогч, Нас 47

 

“Амжилтын тарни номныхоо тухай сэтгэгдэл бичих гэж байгаадаа сэтгэл маш өндөр байна. Ном унших болгондоо сайхан ухаарал мэдлэг олж авдаг.

Гэхдээ урьд нь хэн ч намайг өөрийнхөө номын талаар сэтгэгдлээ бичээрэй гэж хандаж байгаагүй болохоор  сэтгэгдлээ хуваалцахаар сэтгэл догдлон бичиж сууна. Ном уншихад хамгийн сүүлийн хуудсанд ийм хаягаар сэтгэгдлээ явуулаарай гэж байдаг л даа гэхдээ өнөөдрийг хүртэл тухайн хаягаар мэйл явуулж байсангүй ээ.

За ингээд Амжилтын тарни номынхоо тухай сэтгэгдлээ та бүхэнтэйгээ хуваалцах болсондоо баяртай байна.

1. Амжилтын тарни ном надад манай гэр бүлд маш сайхан эерэг өөрчлөлтүүдийг авчирсан. Би урьд нь өөрийнхөө дотор хүнийг сэрээх хэрэгтэйг мэддэг хэрнээ нэг л шийдвэртэй бус байдаг байлаа. Гэтэл энэ номыг уншаад, хамгийн гол нь Зохиогчтойгоо байнга харилцдаг болохоор надад маш их гүнзгий сэтгэгдэл төрөөд шууд өөрийгөө сэрээх аяндаа хэдийн гарсан.

Одоо би өөрөөрөө маш их бахархах болсон. Манай нөхөр хүүхэд 2 маань ч гэсэн Амжилтын тарнийг маань уншиж байгаа юм шиг л уншдаг болсон. Tэгээд Амжилтын тарни хэрэглэхээр үнэхээр ажил нэг л бүтэмжтэй байна гээд их л сайхан халуун уур амьсгал манай гэр бүлд өдрөөс өдөрт бий болж бид их аз жаргалтай байна.

2. Би хувьдаа олон хүн уншаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Яагаад гэвэл хүний хамгийн чухал зүйл бол гэр бүл. Бид зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш хүмүүс янз бүрийн амьдралаар амьдрах болсон.
Жишээ нь, Солонгос руу олон хүмүүс гэр бүлээ орхин яваад, үүнээс болж салсан гэр бүл маш их байна. Дунд нь  хүүхдүүд хойд эцэг эхийн бараа хараад л үүнээс болоод гэр бүлийн дотоод уур амьсгал нэг л сонин болдог. Ийм үед яахаа мэдэхгүй их стресст ордог.
Энэ үед зөв зөвлөгөө өгөх хүн ч байна, ихэнх нь буруу зөвлөгөө өгдөг. Тиймээс илүү дутуу юм бодолгүй “Амжилтын тарни” номоо уншихад чамд маш өөрчлөлтийг өгнө гэдэгт би бүрэн итгэлтэй байна.

3. Бусад номноос маш их ялгаатай. Яагаад гэвэл гадаадын мундаг зохиолчдын орчуулгын номнууд их байдаг л даа. Энэ ном Монгол хүн яг Монгол хүмүүст тохилддог саад бэрхшээлийг маш энгийнээр тэгээд сэтгэл зүрхнээсээ бичсэн учраас яах аргагүй хүн бүрийн сэтгэлд хүрсэн бүтээл болсон. Тэгээд нэг онцлог нь Зохиогч маань их сэтгэл гарган Амжилтын тарниа өөрөө дуу хоолойгоороо бидэнд мэндчилдэг болохоор миний хувьд лав энэ номыг уншиж байхад Ука нүдэнд харагдаад л яг чин сэтгэлээсээ "ЧИ ӨӨРИЙГӨӨ ӨӨРЧИЛ ТЭГВЭЛ БҮХ ЗҮЙЛ САЙХАН БОЛНО" гээд л зөвхөн миний төлөө хэлж байгаа юм шиг сэтгэл төрдөг шүү. Тэгэхээр зохиогч маань байнга мэйл явуулж, бидэнтэй байнга харилцдаг болоод ч тэр үү надад л лав бусад номноос үнэхээр онцлог санагдсан.

4.Амжилтын тарни номыг цөөн үгээр хэлбэл “Хүс Хий Хүр”

5. Би 5 од тавьсан. ★★★★★ Миний ширээний ном болсон. Яагаад гэвэл байнга энэ үед ямар тарни унших билээ, тийм үед ямар тарни унших билээ гээд л байнга харах, цээжлэх юм их гардаг болохоор миний дотны найз болсон шүү дээ. Би ганц хүүтэй хүү маань одоо 8 настай тэгээд би хүүтэйгээ хамт уншдаг. Хүү маань бага болохоор зарим зүйлийг маш их асуудаг. Би тэгээд хүүдээ чи маш их азтай юм одооноос миний хүү энэ номыг амьдралдаа хэрэгжүүлээд эхэлбэл маш их боломж чиний гарт байгаа гэж захидаг болсон.”

Ц. Оюунаа

 

“Бусад ийм төрлийн номноос хамгийн их үр дүнтэй, хүнд үр ашгаа өгч чаддаг нь.”

Б. Байгаль

 

“Би саяхан таны номыг мэдээд, авч уншиж байна.

Хэвлэгдээд бас хугацаа өнгөрсөн бололтой. Саяхан Монголд ирсэн болохоор одоо л уншиж байна.

Би хувь хүний хөгжлийн ном уншихдаа highlight текстүүдийг их марклаж тодруулах дуртай. Тэгсэн таны номны ихэнх үгсийг тодруулсаар байгаад шар цаастай ном болсон. хэхэ

Энгийн хэрнээ яг л голыг нь олоод хэлсэн, нээрээ тийм шүү дээ гэж ухаарахаар сайхан бичиж. Их баярлалаа. Хүн хэлэхээс нааш ухаардаггүй гэдэг дээ.

Дашнямын Нямсүрэн

 

“Амжилтын тарни номыг тань ширээний, бүр цүнхэндээ байнга авч явдаг номоо болгоод өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж байна.

Би өдөр бүр талархаж амьдардаг болсон. Урьд нь талархдаг байсан ч яг өдөр тутам бүх зүйлд талархахаа мартдаг байсан. Харин одоо өдөр бүр уулзаж, харилцаж байгаа хүмүүстээ болон болсон үйл явдалдаа орой бүр унтахынхаа өмнө талархлаа шивнээд өглөөг угтахад дараагийн өдөр илүү олон баярт үйл явдал тохиолдож талархах зүйлүүд нэмэгдсээр байгааг би үнэхээр харж мэдэрч байгаа.

Амжилтын тарни ном нь бусад ижил төрлийн номнуудаас хүмүүсийн “өө, энэ чинь байдаг л юм, тийм ээ би үүнийг мэднэ” гэсэн хэрнээ үйл хөдлөл, зуршил болгож хэрэгжүүлдэггүй зүйлийг уншигчийн оюун ухаанд, сэтгэлд маш энгийнээр ойртуулж, хамгийн гол нь та өөрийнхөө бодит туршлагаа хуваалцсанд энэ номын тань давуу тал юм. Амжилтын тарни номыг тань бүр олон хүн Монгол хүмүүс маань бүгд уншаасай гэж бодож байна. Та хөдөө орон нутгууд руу номоо хүргэж чадсан уу? чадаагүй бол хөдөө орон нутагт энэ номын олон уншигч байгаа байхдаа. 

Миний хувьд Амжилтын тарни номыг цөөн үгээр илэрхийлбэл:  Ид шид гэдэг чинь энэ шүү дээ  гэж хэлмээр байна. 

Амжилтын тарни номдоо томоос том ★★★★★ өгье.”

Л. Мөнхтуяа

 

“Амжилтын тарни номыг оройдоо хэсэг уншдаг юм. Надад таалагдсан. 2 найздаа бэлэглэсэн. Одор бур бага багаар дахин дахин унших хэрэгтэй юм гэж бодогдсон шуу. Танд амжилт хусье”

Саранцацрал

 

“Амжилтын тарни” номоо байнга уншиж хэрэгжүүлж байгаа. Эхний үр дүн нь ч мэдэгдээд урам зоригтой болсон! Урьд нь өөртөө үнэнч байж чаддаггүйдээ гутардаг байсан мэдрэмж ор мөргүй алга болсон!

100% амьдралаа өөрчилж чадна гэдэгтээ итгэж байгаа. Танд маш их талархаж явдаг шүү!

О. Отгоо

 

“Таны өдөр бүр гаргадаг амжилтын тарнийг мөрдөх гээд хичээгээд л байна. Тодорхой хугацааны дараа өнөөдрөөс илүү амжилтанд хүрсэн байх болно гэдэгтээ итгэж байгаа.

Таны гаргасан Амжилтын тарни номыг худалдаж авсан. Гайхалтай ном байсан шүү.Танд амжилт хүсье."

Гантулга

Хувийн байгууллагад нягтлан бодогч

 

“Би өнөөдөр “Амжилтын тарни”-ийг худалдан авч уншиж байна. Өмнө нь чиний сайт болон YouTube дээрх бичлэгийг магадгүй хамгийн эхнээс нь харж байсан байхаа.

Өнөөдрөөс эхлэн би амжилтанд хүрэх шийдвэрээ гаргасан юмаа. Би амжилтыг угтан авахад бэлэн болсон учраас өмнө нь байдаг л юм байсан зүйлсийг өнөөдөр би шимтэн уншиж байна.

Би амжилттай нэгэн болсон үедээ магадгүй дараагийн номонд чинь хэрхэн амжлтанд хүрсэн тухайгаа бичиж оруулах болно. Маш их баярлаж байнаа. Амьдралд чинь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.”

Рагчаагийн Баасанжав

 

 

"АМЖИЛТЫН ТАРНИ" ном зарагдаж буй номын дэлгүүрүүд:

 

"Интер" номын дэлгүүрийн салбарууд

  • "Grand plaza"
  • Интер номын төв салбар

"Мир" номын дэлгүүр

  • "Grand plaza"-ийн 5 давхарт

"Majestic" номын дэлгүүр

 

Бөөнөөр худалдан авах:

Хэрвээ бөөнөөр эсвэл байгууллага, хамт олон, хэсэг, бүлгээр 20 буюу түүнээс дээш хувиар худалдаж авах хүсэлтэй бол хямдрал үзүүлнэ.

Захиалга өгөхийг хүсвэл Sales@AmjiltiinTarni.com руу хандана уу!

 

Хэрвээ та АНУ-аас захиалах хүсэлтэй бол доорх "Buy Now" товч дээр дарж худалдан авна уу.

 

 

Button